Хууль зүйн үйлчилгээ

Таны эрх ашигт нийцсэн
оновчтой хууль зүйн шийдэл

Хувь хүн болон хуулийн этгээдэд мэргэжлийн, цогц үйлчилгээ үзүүлнэ.

Манай Өмгөөллийн Зирвэ Партнерс ХХК (Zirve Partners) нь 2026 оны 4 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хуульч, өмгөөлөгчид эрүү, иргэн, захиргааны чиглэлээр хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд англи, турк, орос, казак хэл дээр үйлчилгээгээ үзүүлдэг.

Zirve Partners нь хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, бизнесийн эрх зүй, маргаан шийдвэрлэлт, хөдөлмөрийн эрх зүй, үл хөдлөх хөрөнгө, гэрээний эрх зүй, даатгалын чиглэлээр мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Бид хууль зүйн мэдлэг, практик туршлага, үйлчлүүлэгч бүрийн зорилго, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдлийг боловсруулдаг.

Бидний хувьд хууль зүйн үйлчилгээ гэдэг нь зөвхөн асуудлыг шийдвэрлэх бус, эрсдэлийг урьдчилан харж, боломжийг зөв тодорхойлон, үйлчлүүлэгчийн эрх ашгийг урт хугацаанд хамгаалах явдал юм.

Zirve Partners — Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хууль тогтоомжид тулгуурласан зөв шийдлээр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, итгэл дээр тогтсон урт хугацааны түншлэлийг бий болгох.

АЛСЫН ХАРАА

Хууль зүйн мэргэжлийн өндөр стандарт, ёс зүйгээрээ салбартаа манлайлан, үйлчлүүлэгч бүрийн итгэлийг хүлээсэн нэр хүндтэй хуулийн фирм болох.

Үнэт зүйл

ЁС ЗҮЙ

Зарчимдаа үнэнч.

ИТГЭЛ

Амласан зүйлдээ тууштай.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Чанарыг эрхэмлэнэ.

НУУЦЛАЛ

Таны мэдээллийг чанд хамгаална.

ҮР ДҮН

Шийдэл бүрийг бодит үр дүнд чиглүүлнэ.